info@child.or.gov.mn      (+976) 70350136

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР


Image

                                                                                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

ОРХОН АЙМГИЙН ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН

ХӨГЖЛИЙН ГАЗАР

 

 

 

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН

БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР

 

(2021-2024 он)

 

 

 

ХӨТӨЛБӨР БАТАЛСАН:

 

   ГАЗРЫН ДАРГА                                     А.НАРАНБОЛД

 

 

 

ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛСАН:

 

             АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                                     Л.ОТГОНЦЭЦЭГ                    

 

 

 

 

 

 

2021 он

 

 

 

 

 

 

ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА

 

 

 

НЭГ. ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ

ХОЁР: ХӨТӨЛБӨРИЙН ЗАРЧИМ

ГУРАВ. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

ДӨРӨВ. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

ТАВ. ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,

        ҮР ДҮН

ЗУРГАА. ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ

ДОЛОО. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

НЭГ. ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ

1.1.Эрх зүйн үндэслэл

Төрийн албаны тухай хуулийн 43, 51,57, 59, 60, 61, 62-р зүйл, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, төрийн албан хаагчтай холбоотой бусад хууль, тогтоомж, эрх зүйн актууд нь энэ хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл болно.

1.2. Хамрах хүрээ

Энэ хөтөлбөрт тус газрын ажилтан, албан хаагчид хамрагдана.

ХОЁР: ХӨТӨЛБӨРИЙН ЗАРЧИМ

2.1. Төрийн алба, төрийн албан хаагчтай холбоотой хууль тогтоомжийн хүрээнд ажиллах;

2.2. Төрийн албан хаагч нэг бүрийг хамруулах;

2.3. Ил тод нээлттэй хэрэгжүүлэх;

2.4. Бодитой байх;

2.5. Өөрийн нөөц бололцоог дайчлах.

ГУРАВ. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

3.1.Хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль дахь төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангахтай холбогдсон заалтуудыг хэрэгжүүлэх, Гэр бүл, хүүхэд, залуучуудын  газрын ажилтан, албан хаагчдын үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. 

3.2. Хөтөлбөрийн зорилт

Зорилт 1. Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, баталгааг хангах;

Зорилт 2. Төрийн албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх;

Зорилт 3. Төрийн албан хаагчдад цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэмж олгох, шагнаж урамшуулах ажлын хуулийн дагуу зохион байгуулах;

ДӨРӨВ. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1. Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, баталгааг хангах зорилтын хүрээнд:

4.1.1.Ажлын байрыг оффисын зохион байгуулалтад оруулж, нэг чиглэлийн  албан хаагчид нэг өрөөнд сууж ажиллах чиглэлээр өрөөг засаж, зохион байгуулах, тухайн ажилтны ажил үйл ажиллагаанд  бусад нь саад болохгүйгээр ажлын байрны нөхцөлийг сайжруулна. 

4.1.2.Байгууллагын дотоод ажиллагаанд дотоод бүлгийн /групп/ сайтыг  нэвтрүүлж, ажилтнуудын мэдээлэл солилцох ажиллагааг хөнгөвчилнө.

4.1.3.Байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн, шинээр ажлын байр бий болох үед ажил, албан тушаалын жагсаалтад өөрчлөлт оруулна.

4.1.4.Шинээр бий болсон төрийн үйлчилгээний албан тушаалын тодорхойлолтыг холбогдох хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэхээр дагалдаж гарсан зөвлөмжүүдийг үндэслэн, төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтыг удирдах дээд байгуулагын баталсан жишгээр боловсруулан мөрдөн ажиллана. Албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд шийдвэр гаргаж, албан тушаал тус бүрээр батална.

4.1.5. Төрийн албан хаагчийг давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэхэд эрхэлж байгаа албан тушаалыг хэвээр хадгалж,  цалин хөлсийг бүрэн олгоно.

4.1.6. Төрийн албан хаагч нь үндсэн ажлынхаа зэрэгцээ ажил, албан тушаал хавсран ажиллах, сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэх, албан тушаалын тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэх тохиолдолд ажилтны саналыг харгалзан захиргаа шийдвэр гаргах бөгөөд цалин хөлсийг хууль, журмын дагуу нэмэгдүүлж олгоно. 

4.2. Төрийн албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилтын хүрээнд:

4.2.1.Төрийн албан хаагчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг сар бүр төлж дэвтэрт нь бичилт хийж, баталгаажуулна.   

4.2.2.   Төрийн албан хаагчдын нийгмийн даатгал, хүн амын орлогын татвар төлснийхөө төлөө амралт сувилалд явах, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, мөн банкны зээл авах зэрэг тохиолдолд бичиг баримт бүрдүүлэхэд туслалцаа үзүүлнэ.

4.2.3.   Төрийн албан хаагчдын унаа, хоолны зардлыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сар бүр олгоно.

4.2.4.   Төрийн албан хаагч нь ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутаг явж амарсан болон дотоодын сувилалд явсан бол явах, ирэх замын зардлыг  тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож 2 жилд нэг удаа олгоно. Ажилтан ажилдаа орсноос хойш ажлын 5 хоногт багтаан баримтаа бүрдүүлж өгнө.

4.2.5. Төрийн албан хаагч нь ээлжийн амралтын хугацаанд өвчилбөл, эмнэлгийн магадалгаагаар  мөнгийг олгох ба амралтын хоногийг нөхөн амруулна. 

4.2.6.   Ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор уралдаан, тэмцээн, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, санхүүжилтийг зөвшилцөн шийдвэрлэж болно.

4.3. Төрийн албан хаагчдад цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэмж олгох, шагнаж урамшуулах зорилтын хүрээнд:

4.3.1.   Ажилтны цалин хөлсийг сард 2 удаа, урьдчилгааг сар бүрийн 15, сүүлчийн цалинг 25-ны дотор олгох бөгөөд энэ өдрүүд нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөртэй давхацвал өмнөх ажлын өдөр нь цалин хөлсийг олгоно. Сар бүрийн эцэст цалингийн тооцоог ажилтанд өгнө.

4.3.2.   Хөдөлмөрийн хөлстэй холбоотой хууль, дүрэм, журам, тэдгээрт орсон өөрчлөлтийг ажилтан бүр танилцах боломжтойгоор хувилж тараах буюу самбарт хадаж сурталчилна.

4.3.3. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт  болон ажлын үр дүнг харгалзан ажилтнуудад хагас, бүтэн жил тутам үр дүнгийн урамшуулал олгоно. 

4.3.4.Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно.

4.3.5. Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулна.

4.3.6. Дээд албан тушаалтны  өгсөн үүрэг даалгаврын дагуу цаг үеийн яаралтай болон төлөвлөгдөөгүй ажлын улмаас илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулна.

 

ТАВ. ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ,

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮР ДҮН

            5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх, дүгнэх ажлыг байгууллагын удирдлага хариуцан удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллана.

  5.2. Энэхүү хөтөлбөр болон бусад холбогдох хууль, тогтоомжид заагдаагүй асуудлыг дотоод журамдаа тусгаж хэрэгжүүлнэ.

  5.3. Хөтөлбөрийн хяналт шинжилгээ, үнэлгээний зорилго нь хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хангах, үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, туршлага, анхаарах асуудлыг нэгтгэн дүгнэхэд  чиглэгдэнэ.

  5.4. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг байгууллагын дотоод хяналтын нэгж  гүйцэтгэнэ.

ЗУРГАА. ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ.Үүнд:

  • Олон улсын төсөл, хөтөлбөр;
  • Байгууллагын төсөв;
  • Төрийн албан хаагчдын өөрсдийнх нь хөрөнгө;
  • Бусад эх үүсвэр.

ДОЛОО. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА

7.1.      Хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлнэ.

-           Нэг дэх үе шат: 2021-2022  онд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх;

-           Хоёр дахь үе шат: 2023-2024 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх.

 

 

  • оОо   -

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00