info@child.or.gov.mn      (+976) 70350136

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР


Image

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ОРХОН АЙМГИЙН ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН

ХӨГЖЛИЙН ГАЗАР

 

 

 

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

 

(2021-2024 он)

 

 

 

ХӨТӨЛБӨР БАТАЛСАН:

 

   ГАЗРЫН ДАРГА                                     А.НАРАНБОЛД

 

 

 

ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛСАН:

 

             АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                                     Л.ОТГОНЦЭЦЭГ                    

 

 

 

 

 

 

2021 он

 

 

 

Хөтөлбөрийн агуулга

 

 

 

Нэг. Хөтөлбөрийн үндэслэл

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт  

Гурав.            Хөтөлбөрийн зорилтуудын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Дөрөв. Хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлт 

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа           

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц  

Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээ 

Найм. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

Ес. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим, оролцогч талуудын үүрэг, хариуцлага  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

НЭГ. ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ

Төрийн байгууллагын үр нөлөө, үр ашигтай үйл ажиллагаа явуулах гол нөөц нь мэдлэг чадвар бөгөөд гадаад, дотоод байнгын өөрчлөлт нь төрийн албан хаагчдаас цаг үргэлж мэдлэг чадвараа дээшлүүлэх хэрэгцээг бий болгож байдаг.

2017 онд шинэчлэгдэн батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 55.3 дугаар зүйлд “Төрийн байгууллага төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ” гэж заасан. (Төрийн албаны тухай хууль, 2017). Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтын дагуу төрийн байгууллага бүр төрийн албан хаагчдад зориулсан сургалт хөгжил, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг заавал боловсруулж, хэрэгжүүлэх чиг үүргийг хүлээн ажиллаж байна.

Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн, зохион байгуулалттай, тодорхой дэс дараалал бүхий үйл ажиллагаа болох хөтөлбөрийг байгууллагын албан хаагчдын хэрэгцээ, байгууллагын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулах хэрэгцээ шаардлага үүссэн.

Төрийн албаны тухай хуульд “чадахуйн” зарчмыг төрийн албанд баримтлах, төрийн албан хаагчийг албан тушаалд шатлан дэвшүүлж томилох, ийнхүү томилогдохын тулд албан хаагч тухайн албан тушаалын ангилал, зэрэглэлд тохирсон мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх зохицуулалтуудтай уялдуулан төрийн захиргааны байгууллага бүр “Төрийн албан хаагчийн сургалт, хөгжил”-ийн хөтөлбөрийг өөрийн байгууллагын онцлог, хэрэгцээнд нийцүүлэн боловсруулах хэрэгцээ бий болсон.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 5.4-т заасан “Иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлэх” зорилтын хүрээнд чадахуйн зарчимд суурилсан, мэргэшсэн төрийн алба төлөвшүүлэх, төрийн албан хаагч цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тасралтгүй сурч хөгжих таатай орчин бүрдүүлэх чиглэлээр төрийн байгууллага бүр ажиллах шаардлагатай болсон.

Мөн төрийн байгууллагад ISO-9001 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэнтэй холбоотойгоор стандартын шаардлагыг төрийн албан хаагч бүр хангаж ажиллах шаардлагатай болсон төдийгүй төрийн байгууллагын сургалтын хөтөлбөрийг байгууллагын стратегийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдтэй уялдуулан боловсруулах шаардлага  зүй ёсоор тавигдаж байна.

Манай байгууллагад 2018-2020 онд хийсэн байгууллагын иж бүрэн хяналт шинжилгээ үнэлгээ, чанарын удирдлагын тогтолцоо ISO хэрэгжүүлэх ажлын явцын сайжруулалтын судалгааны үр дүнгээс үзэхэд дараах асуудлууд тулгамдаж байна.  Үүнд: 

  • Манай байгууллагад  35 ажилтан ажиллаж байгаагаас төрийн захиргааны 6, төрийн үйлчилгээний 29 ажилтан ажиллаж байна. Нийт албан хаагчдын 65 хувийг залуучууд эзэлж байна. Цаашид албан хаагчдын нийгэм, хууль эрх зүй, сэтгэл зүйн чиглэлийн мэдлэг чадварыг сайжруулах шаардлагатай байна.
  • Төрийн албаны тухай хуульд заасан сургалтаас гадна шинээр ажилд орж буй ажилтныг чиглүүлэн ажлын байран дээр сургах байдал дутагдалтай байна.
  • Төрийн албан хаагчдад ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргээ хэрэгжүүлэхэд ур чадвар дутагдаж байна.
  • Байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлд шаардлагатай мэдлэг ур чадвартай ажилтан дутагдаж байна.
  • Төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхийн тулд албан хаагчид мэдлэг, ур чадвар, зан харилцааг дээшлүүлэх шаардлагатай байна.
  • Санхүү, төсвийн асуудлаас үүдэн төрийн албан хаагчдыг сургаж хөгжүүлэх төсвийн хүрэлцээ муу байдаг.
  • Гэр бүл, хүүхэдтэй ажиллах хүний нөөц дутагдалтай, орон тоог нэмэх боломжгүй байгаа.

Дээрх нөхцөл байдалтай уялдан төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх бодит шаардлага тавигдаж байна.

Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр боловсруулах хэрэгцээ шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлж, удирдлагын чадавхийг хөгжүүлэх

2.  Төрийн албан хаагчдын карьерийн хөгжүүлэх тогтолцоог бий болгох

3.  Байгууллагын хөгжлийн хандлагыг хүний нөөцийн хөгжлийн хандлагатай уялдуулах

4.  Сургалтын хөтөлбөрийг стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулах

5.  Сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх

6.  Албан хаагчдыг хөрвөх чадвартай болгож хөгжүүлэх

ХОЁР. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

2.1. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн байгууллагын албан хаагчдыг үе шаттай сургаж, мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэх, хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

2.2. Хөтөлбөрийн зорилт:

Зорилт-1:      Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хангах мэргэшүүлэх багц сургалтад албан хаагчдыг тасралтгүй хамруулна;

Зорилт-2:      Мэдлэг чадварыг дээшлүүлэх цаг үеийн зорилтот сургалтад албан хаагчдыг хамруулна;

Зорилт-3:      Суралцагч байгууллагын соёлыг төлөвшүүлнэ; 

Зорилт-4:      Сургалтын орчин, нөхцөл, хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэлийг сайжруулна;

Зорилт-5:      Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх тогтолцоог боловсронгуй болгоно. 

 

ГУРАВ. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТУУДЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

3.1.      Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хангах мэргэшүүлэх багц сургалтад албан хаагчдыг тасралтгүй хамруулах зорилтын хүрээнд:  

3.1.1.   Төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага болон  төрийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг хангах мэргэшүүлэх багц сургалтад албан хаагчдын хамруулах;

3.1.2.   Шинэ албан тушаалд томилогдсон, албан тушаалын ангилал, зэрэглэл ахисан, өөр ажилд шилжсэн үед тухайн албан тушаалын онцлог, тавигдах шаардлагад нийцүүлэх сургалтад хамруулж байх;

3.1.3. Хүний нөөцийн төлөвлөгөө, судалгаа, албан тушаалтны гүйцэтгэлийн чадвар зэргийг үндэслэн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудыг мэргэжлийнх нь дагуу буюу ерөнхий мэдлэгийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад  хамруулах.

3.2.      Мэдлэг чадварыг дээшлүүлэх цаг үеийн зорилтот сургалтад албан хаагчдыг хамруулах зорилтын хүрээнд: 

3.2.1.   Мэргэжлийн бусад байгууллагатай хамтарсан буюу бие даасан сургалт, семинарыг зохион байгуулахаар жилийн төлөвлөгөөндөө тусгаж ажиллах;

3.2.2.  Нийтийн албан тушаалтнуудыг ажлын чиг үүрэг, мэргэжлээр нь ангилж сургалт, семинарыг зохион байгуулах;

3.2.3. Гадаад болон дотоодод явж суралцсан буюу туршлага солилцох хөтөлбөрт хамрагдсан албан хаагч бүр үзсэн, сурсан бүхнээ хамт олон, бусдад мэдээлэх, уулзалт ярилцлага хийх, сургалт зохион байгуулж хэвших, гарын авлага, заавар зөвлөмж гаргах;

3.2.4.  Өөр аймаг, сумын туршлагаас суралцах

3.3.      Суралцагч байгууллагын соёлыг төлөвшүүлэх зорилтын хүрээнд:

3.3.1.   Дотроо суралцах нөөц боломжийг судалж дагалдан болон ахмад ажилтнаас суралцах сургалтын арга хэлбэрийг хэрэгжүүлэх;

3.3.2.   Төрийн албан хаагч бие дааж хөгжих орчин, нөхцөлийг бүрдүүлэх;

3.3.3.   Байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд мэргэжилтэн солилцож ажиллуулах, туршлага судлах;

3.3.4. Төрийн албан хаагчийн  онцгой ур чадвар, ажлын туршлагад тулгуурласан тодорхой хугацаа, тодорхой сэдвээр шинэ зүйлийг боловсруулахаар томилон ажиллуулах, туршилт, судалгаа хийлгэх, шинэ санаа, шинэ арга барилд суралцах, шинээр олсон зүйлээ бусдад мэдээлэх, хуваалцах.

3.4.      Сургалтын орчин нөхцөл, техник хэрэгсэлийг сайжруулах зорилтын хүрээнд:  

3.4.1.   Зайн сургалтын техник, тоног төхөөрөмж, программ хангамжийг сайжруулах;

3.4.2.   Цахим орон зайг бий болгох, интернетийн хурд, төхөөрөмжийг сайжруулах;

3.4.2.   Төрийн албан хаагчдад зайн сургалтад суралцах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх.

3.5.      Хүний нөөцийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тогтолцоог боловсронгуй болгох зорилтын хүрээнд:

3.5.1.   Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөрийн дагуу жил бүр сургалтын төлөвлөгөө гарган хэрэгжүүлнэ.

3.5.2. Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд 2 жил тутамд үнэлгээхийх

 

ДӨРӨВ. ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

4.1.      2024 он гэхэд төрийн албан хаагчид мэргэшүүлэх багц сургалтад 80-100 хувь хамрагдсан байна.

Шалгуур үзүүлэлт нь:

4.1.1.   Мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан албан хаагчдын тоо

4.1.2.  Боловсруулагдсан сургалтын гарын авлага, хэрэглэгдэхүүний тоо

4.2.   Мэдлэг чадварыг дээшлүүлэх цаг үеийн зорилтот сургалтад  албан хаагчид 90-100 хувь хамрагдсан байна.

Шалгуур үзүүлэлт нь:

4.2.1.   Сургалтад хамрагдсан албан хаагчдын  тоо, хувь;

4.2.2.   Туршлага солилцсон албан хаагчдын тоо, хувь.

4.3.      Суралцагч байгууллагын соёлыг төлөвшүүлнэ.

Шалгуур үзүүлэлт нь:

4.3.1.   Байгууллагын дотоодод зохион байгуулагдах сургалт, семинар улиралд 2-аас доошгүй удаа зохион байгуулсан байна.

4.3.2.   Дагалдан суралцсан ажилтны тоо

4.3.3.   Бие даан суралцаж хавсарсан мэргэжил, боловсролын зэрэг авсан ажилтны тоо

4.4.      Сургалтын орчин нөхцөл, техник хэрэгсэлийг сайжруулна.

Шалгуур үзүүлэлт нь:

4.4.1.   Интернетийн хурд нэмэгдсэн байх

4.4.2.   Зайн сургалтад хамрагдсан албан хаагчдын тоо / хувь

4.4.4.   Ажлын байран дээрх сургалтад хамрагдсан албан хаагчдын тоо / хувь

4.4.5.   Цахим мэдээллийн сан

4.5.      Сургалтын хөтөлбөрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх шалгуур үзүүлэлт боловсруулсан байна.

Шалгуур үзүүлэлт нь:

4.5.1.   Хяналт шинжилгээ, үнэлгээний тайлангийн үр дүн

4.5.2.   Хяналт шинжилгээ, үнэлгээний тайлангийн үр дүнг сургалтын хөтөлбөрт тусгаж сайжруулсан байдал

 

ТАВ. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА

5.1.      Хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлнэ.

-           Нэг дэх үе шат (2021-2022): хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх;

-           Хоёр дахь үе шат (2023-2024): хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх.

             

ЗУРГАА. ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ

6.1.      Хөтөлбөрийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

6.1.1.   Улсын төсөв;

6.1.2.   Орон нутгийн төсөв;

6.1.3.   Олон улсын байгууллага,  төслийн санхүүжилт.

6.2.      Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсвийн төсөлд тусган батлуулж, санхүүжүүлнэ.

ДОЛОО. ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ХЯНАЛТ

 ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ

7.1.      Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг ажлын хэсэг, эсвэл дотоод хяналтын нэгж гүйцэтгэнэ.

7.2.      Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, түүний үр дүнгийн талаарх мэдээ, тайланг ил тод, нээлттэй мэдээлнэ.

7.3.      Хөтөлбөрийн хэрэгжилтийн 1-р үе шатны үнэлгээг 2022 онд,  2-р үе шатны үнэлгээг 2024 онд хийнэ.

НАЙМ. ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

8.1.      Хөтөлбөрийн ерөнхий удирдлага, зохицуулалт, хяналтыг байгууллагын дарга хэрэгжүүлнэ.

8.2.      Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг байгууллагын дарга зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллах бөгөөд хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

8.3.      Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага нь албан хаагч нэг бүрийг ажлын байранд нь сургах талаар өөрийн байгууллагын дотоод журмандаа тусгаж хэрэгжүүлнэ.

8.4.      Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг жилээр төлөвлөж, төлөвлөгөө, төсвийг тухайн жил тус бүрдээ батална.

8.5.      Хөтөлбөрийн санхүүжилтийг хөтөлбөрт заасан арга хэмжээний хүрээнд тухайн жилийн төсөвт тусгагдсан хөрөнгийн дүнд багтаан батлагдсан хуваарийн дагуу зарцуулж, тайлагнана.

 

ЕС. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРЧИМ, ОРОЛЦОГЧ ТАЛУУД

9.1.      Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах зарчим баримтална:

9.1.1.   Ил тод, нээлттэй байх

9.1.2.   Тэгш, хүртээмжтэй байх

9.1.3.   Үр дүнд чиглэсэн байх

9.1.4.   Бүтээлч, эрэлхийлэгч байх

9.1.5.   Түншлэл, хамтын ажиллагаанд тулгуурлах

9.2.      Хөтөлбөр нь дараах байгууллагуудтай идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжинэ.

9.2.1.   Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам

9.2.2.   Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ

9.2.3.   Аймгийн ТАЗ-ийн салбар зөвлөл

9.2.4.   Аймгийн ЗДТГ

9.2.5.   Төрийн бус байгууллага, Олон улсын байгууллага

 

 

  • оОо  -

                                               

                                               

                                               

                                               

                                               

                                               

                                               

                                               

                                               

                                               

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00