2021-05-12 | 797
ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭН ДЭХ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
-
- Энэхүү журмаар аймгийн хэмжээнд хүүхэд оролцсон нийтийн арга хэмжээнүүд /урлагийн үзлэг, олимпиад болон тэмцээний урьдчилсан бэлтгэл, улсын шалгалтууд, улс, бүс, аймгийн аварга шалгаруулах, уламжлалт, нэрэмжит уралдаан, тэмцээн/ зохион байгуулагдах үед хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулна.
- Хүүхэд оролцсон аливаа үйл ажиллагаанд Монгол улсын “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай,” “Биеийн тамир, спортын тухай”, “Зөрчлийн тухай”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хууль болон Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн холбогдох зүйл заалтууд болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгон энэхүү журмыг мөрдөн ажиллана.
Хоёр. Зохион байгуулагч талын хүлээх үүрэг
-
- Хүүхэд хамгааллын тухай хуулийн 9-р зүйлд заасан 9.1, 9.2-т заасан үүргийг хангаж ажиллах ба эс биелүүлбэл хуульд заасан хариуцлага хүлээнэ.
- Нийтийг хамран зохион байгуулагдаж буй арга хэмжээ нь Монгол улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр түүнд үндэслэн гаргасан эрх бүхий байгууллагын удирдамж, заавар, журмын дагуу явагдана.
- Тэмцээн эхлэхээс өмнө хүүхэд хариуцаж ирсэн багш, дасгалжуулагч, хүүхэд хамгааллын мэргэжилтэн /суманд нийгмийн ажилтан/-г заавал оролцуулан техникийн зөвлөгөөн хийж, /тэмцээний онцлогоос шалтгаалан/ уралдаан тэмцээний эхлэх, дуусах хугацааг тогтоож, шүүгчдийг томилон, шүүгчийн шударга байдлын мэдүүлгийг бөглүүлж авна.
- Хүүхдийг арга хэмжээнд оролцуулахдаа улиралд тохирсон хувцас, тэмцээнд оролцох хувцас, хэрэглэлийг /өөрөөс шалтгаалах/, техник хэрэгслийг бүрэн хангаж оролцуулна.
- Арга хэмжээний үргэлжлэх хугацаа хүйтний улиралд өглөө 9.00 цагаас эхэлж, орой 18.00 цагаас хэтрэхгүй, дулааны улиралд өглөө 08.00 цагаас эхэлж, 19.00 цагаас хэтрэхгүй байна. Хүүхдийн өдрийн хооллох, амрах хугацааг 1 цагаас доошгүй байхаар тогтоож багш, эцэг эх, асран -хамгаалагч нар хариуцана.
- Уралдаан, тэмцээн, шалгалт явагдаж буй орчинд хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй зүйлээс урьдчилан сэргийлэх, орчиндоо цэвэрч байдлыг хангуулах зорилгоор хүүхэд, багш, эцэг эх, асран хамгаалагч нарт аюулгүй байдлын зааварчилгаа зөвлөгөөг өгч гарын үсэг зуруулсан байна.
- Эрсдэл гарч болзошгүй тэмцээний дүрс бичлэгийг хийнэ.
- Эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулж, эмнэлгийн анхны тусламжийг байлгах ба эмч заавал ажиллуулна.
Гурав. Хүүхэд хариуцаж буй багш, дасгалжуулагч нарын
хүлээх үүрэг
-
- Явуулж байгаа үйл ажиллагаа нь хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон байна.
- Зохион байгуулагдаж буй арга хэмжээнд бие бялдар, сэтгэл зүйн хувьд тодорхой хугацаанд бэлтгэгдэж дадлагажсан хүүхэд оролцуулна.
- Хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт оруулсан байх, /тулааны спортын төрөлд оролцох тамирчин хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулсан байна./
- Тэмцээн уралдаан болон хүүхэд оролцсон нийтийг хамарсан арга хэмжээний үед хүүхэд гэмтэж бэртсэн тохиолдолд яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлж, шаардлагатай боломжит бүхий л арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авна.
- Хүүхэд хол газраас тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн аюулгүй байдалд хяналт тавьж, техникийн зөвшөөрөгдсөн нормыг хэтрүүлэхгүйгээр зорчих асуудлыг хариуцаж, жолоочид энэ талаар шаардлага тавьж ажиллана.
- Хүүхэд замд явах буюу тэмцээнд оролцож байх үедээ эрүүл мэндийн хувьд асуудал үүсвэл тэр даруйд нь яаралтай арга хэмжээ авч анхан шатны тусламж үзүүлнэ. Анхан шатны тусламж үзүүлэх эм хэрэглэлийг байнга авч явна.
- Хүүхдийн дэргэд ёс зүйн алдаа гаргахгүй, хорт зуршилаас ангид байна.
Дөрөв. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан
дэмжигчийн үүрэг
-
- Бага насны хүүхдийг уралдаан, тэмцээн, шалгаруулалтанд оролцуулахад харгалзах хүн заавал хамт явна. Ялангуяа хөдөө, орон нутгаас ирэх болон хөдөө орон нутаг руу зорчих, хол газар зорьж очих тохиолдолд 5-10 насны хүүхдийг ойр дотны хүн нь зайлшгүй харгалзан авч явна. Эцэг эх, багш нарын зөвшөөрлөөр 10-16 настай хүүхдийг багш хариуцаж, эцэг эх, асран хамгаалагчгүйгээр явуулж болно.
- Хүүхдийн хувийн бэлтгэлийг тухайн улирал, цаг үеийн байдал, тэмцээн уралдаан, шалгаруулалтын хугацаа, онцлогт тохируулан сайтар хангаж өгнө.
- Зохион байгуулалтын асуудлаар хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан тушаалтанд, эсхүл Цагдаагийн байгууллагад амаар болон бичгээр гомдол гаргаж болно.
- Олон нийтийн үйлчилгээ, арга хэмжээний үед хүүхдийг гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд орохоос ямагт урьдчилан сэргийлнэ.
- Зөөврийн хүнсний бүтээгдэхүүнд тогтмол хяналт тавьж, эрүүл, аюулгүй хоол, хүнс хэрэглэх тал дээр байнга анхаарна.
Тав. Оролцогчид буюу хүүхдийн хүлээх үүрэг
-
- Уралдаан, тэмцээн, шалгаруулалтанд оролцохдоо зохион байгуулагчдын зүгээс тавьж буй шаардлага, тэмцээний зааврыг биелүүлж оролцоно.
- Арга хэмжээнд оролцох үед өөрийн эрх зөрчигдөж байна гэж үзвэл эцэг эх, асран хамгаалагч, зохион байгуулагчид болон багшдаа хэлж гарсан зөрчил, дутагдлын талаар хэлж гомдол, саналаа илэрхийлэх эрхийг эдэлнэ.
- Зорчин явах, тэмцээнд оролцох үед бие эвгүйрхэх, сэтгэл санаа тавьгүйтэх нөхцөл байдал илэрвэл эцэг, эх, багш жолооч насанд хүрэгч нарт яаралтай мэдэгдэж тусламж авна.
Зургаа. Хориглох зүйл
-
- Бүрэн бус тээврийн хэрэгслээр хүүхэд тээвэрлэхийг хориглоно.
Хүүхэд тээвэрлэх техник хэрэгсэлд цагдаагийн болон эрх бүхий хяналтын ажилтны зөвшөөрлийг авсан тохиолдолд тээвэрлэлт хийнэ.
-
- Хүүхэд хариуцан авч яваа хүн бүр архи, согтууруулах ундаа хэрэглэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, бүх төрлийн тамхи татахыг хатуу хориглоно.
Долоо. БУСАД
-
- Журмыг батлагдсан өдрөөс эхлэн Орхон аймгийн хэмжээнд хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.
- Энэхүү журам зөрчигдсөн тохиолдолд холбогдох хуулийн дагуу хэн буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
- 000-
Хайлт
Мэдээ, мэдээлэл
- ОРХОН АЙМАГТ ТУСГАЙ "БОЧЕ" СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
- "ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР" ДАВАА ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
- АЖЛЫН БАЙРАН ДАХЬ “МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР”-ИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛЛАА
- ХЭРЭГЛЭЭНИЙ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
- КОМПЬЮТЕРИЙН АНХАН ШАТНЫ /ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ/ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
Таны IP хаяг: 2600:1f28:365:80b0:f3de:de2a:940c:ec8b
2022-07-16-ний өдрөөс хойш.
2022-07-16-ний өдрөөс хойш.
- 0 Онлайн
- 33 Өнөөдөр
- 164 Өчигдөр
- 787 Долоо хоногт
- 963 Сүүлийн сард
- 234322 Нийт хандалт