info@child.or.gov.mn      (+976) 70350136

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ 1-Р УЛИРАЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН


Image

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ 1-Р УЛИРАЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2021.04.02

Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2021 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнй дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:

  1. Аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг шинэчлэн томилсон тухай 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/26 дугаартай аймгийн Засаг даргын захирамжийг гаргуулан ажилласан.  
  2. Хорооны ажлын алба нь хорооны гишүүдийг чадавхижуулах 3 цагийн “ZOOMсургалтыг Хүний эрхийн үндэсний комиссын реферэнт А.Энхбаатараас авч зохион байгуулан ажилласан. Сургалтад хорооны 11 гишүүн хамрагдсан.
  3. Хорооны хурлын бэлтгэл ажлыг хангаж холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзаж 2021 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож ажилласан.

    

  

 

  1. 2021 оны хорооны хурлыг зохион байгуулж, хуралд гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн талаарх мэдээлэл,  2021 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан.

  

     

  1. Түр хамгаалах байраар үйлчлүүлсэн иргэдэд өдөр бүр хяналтыг тавьж, 1-р улиралд үйлчлүүлсэн иргэдийн талаарх тоон мэдээллийг гарган ажилласан.
  2. Гэмт хэрэгт холбогдсон хүүхэд бүрд тухай бүрд нь хувийн хэргийг нээн ажиллаж шаардлагатай үйлчилгээнүүд болох боловсрол олгох, ар гэрийг нь ажилд холбон зуучлах ажлуудыг зохион байгуулж, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Боловсрол соёл урлагийн газар руу тус тус албан бичгийг төлөвлөн хүргүүлсэн.

  

   

  1. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор 2021.04.09-ний өдрийн А/196 дугаартай Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Зан үйлд нөлөөлөх албадан сургалт хийгдээгүй болно.
  2.  Хорооны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хүүхдийн бүртгэл судалгааны дэвтрийг нээн судалгаа мэдээллийг холбогдох байгууллагуудаас авч ажиллаж байна.

 Тухайн дэвтэр нь 142 хуудастай, 17  судалгаанаас бүрдсэн дэвтэр юм.

  1. гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийн судалгаа
  2. гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон хүүхдийн судалга
  3. гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй хүүхдийн судалгаа
  4. газ мансууруулах бодис хэрэглэдэг хүүхдийн судалгаа
  5. цахим тоглоомд донтогч хүүхдийн судалгаа
  6. биеэ үнэлдэг байж болзошгүй хүүхдийн судалгаа
  7. сургууль завсардсан хүүхдийн судалгаа
  8. тэнэмэл хүүхдийн судалгаа
  9. оршин суугаа газраасаа алга болж байсан хүүхдийн судалгаа
  10. гуйлга гуйдаг хүүхдийн судалгаа
  11. хурдан морь унаач хүүхдийн судалгаа
  12. гэр оронгүй хүүхдийн судалгаа
  13. хөдөлмөр эрхлэгч хүүхдийн судалгаа
  14. тусгай хэрэгцээт хүүхдийн судалгаа
  15. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгч этгээдийн судалгаа
  16. архины хамааралтай этгээдийн судалгаа
  17. шүүхээр эх байх эрхээ хязгаарлуулсан болон хасуулсан этгээдийн судалгаа

 

  1. Хууль зөрчсөн хүүхдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх ажлын төлөвлөгөөг 1, 2-р улирлаар гарган байгууллагын даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

  

  1. Гэр бүлд үйлчилдэг төрийн бус байгууллагын төлөөлөл хууль зөрчсөн ,гэрч, хохирогч хүүхдэд, шаардлагатай тохиолдолд нийгэм сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлдэг төрийн бус байгууллагатай гэрээлэх ажлын гэрээний төслийг бэлтгэсэн.

2021 оны төлөвлөгөөг хийж хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд:

  1. Цагдаагийн газар болон Прокурорын газар нь ажлын албанд зөрүүтэй мэдээлэл ирүүлж байгаа нь ажлыг удаашруулж байна.
  2. Журманд заасан мэдээллүүдийг хорооны гишүүд төлөвлөгөөнд заасан хугацаанд ажлын албанд ирүүлж байх
  3. Мэдээллийг ирүүлэхдээ дэлгэрэнгүй маягтаар ирүүлж байх

 

 

ТАЙЛАН БИЧСЭН: ХУУЛИЙН АЖИЛТАН М.БАЯНЗУЛ

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00