info@child.or.gov.mn      (+976) 70350136

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨХ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД“ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.


Image

📌Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал тулгамдсан асуудлыг тодорхойлж гарц шийдлийг тодорхойлох, салбар дундын оролцоо хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүүхдийн оролцоо, хөгжил төлөвшилийн талаар баримталж буй бодлого чиглэлийг насанд хүрэгчдэд таниулж нэгдмэл ойлголттой болгох зорилгоор ХҮҮХДИЙН ТӨЛӨӨХ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД“ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ-ийг зохион байгууллаа.

May be an image of 1 person, standing, sitting and indoor

📌Тус хэлэлцүүлэгт Аймгийн ИТХ-ын байнгын хорооны гишүүд, Сумын ИТХ-ын төлөөлөгч, Аймгийн ХТЗ-ийн гишүүд, Хүүхдийн эрхийн хууль хорооны гишүүд, Сум, багийн засаг дарга, Сум, багийн нийгмийн ажилтан, Сум, багийн өрхийн эрүүл мэндийн төв, Багийн хэсгийн байцаагч, Боловсролын нийгмийн ажилтан, Халамжийн мэргэжилтэн, Онцгой байдлын газар, Хүүхдийн элч, Хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөлүүд оролцлоо.

May be an image of 3 people and people standing

May be an image of 3 people, people sitting, people standing and indoor

📌Хэлэлцүүлэгт Боловсрол шинжлэх ухааны газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонбаяр Боловсролын орчин дах хүүхэд хамгаалал сэдвээр, Эрүүл мэндийн газрын Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн П.Хишгээ Эрүүл мэндийн орчин дах хүүхэд хамгаалал сэдвээр, Цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Мөнхболор Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зөрчил гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал сэдвээр, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Отгонцэцэг Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, хүүхэд хөгжил, хамгааллын үйлчилгээний хүртээмж гэсэн сэдвээр илтгэл танилцуулга хийсэн.

May be an image of 1 person and standing

📌Үүний дараа Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, хариуцлага, хүүхэд хамгааллын нөхцөл байдал, Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зөрчил гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал, шийдвэрлэх арга зам, Эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, хариуцлага, хамтын ажиллагаа, Хүүхдийн хүмүүжилд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оролцоо, хариуцлага, хандлага, Хүүхэд хөгжил, хамгааллын үйлчилгээний хүртээмж, тулгамдаж буй асуудал, Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоо, хариуцлага гэсэн сэдвүүдээр салбар хэлэлцүүлгийг өрнүүлсэн.

May be an image of 2 people, people sitting and people standing

May be an image of 5 people and people standing

📌Хэлэлцүүлгээс гарсан үр дүнг нэгтгэж Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн чуулганд санал хүргүүлнэ

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00